Гадаадад суралцаж ажиллаж байгаа хүмүүст хамгийн их тохиолддог асуудлуудын нэг нь яах аргагүй сэтгэл гутрал ганцаардал шантрал гэх мэдрэмжүүд байдаг байх. Тэгвэл энэ асуудлуудыг сургуулийн зүгээс болон гадаад иргэдийг дэмжих төв зэрэг газруудаас тусгайлан анхаарал хандуулж сэтгэл зүйн зөвлөгөө болон өөр олон тусгай үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Миний хувьд энэ улирал анх удаа сургуулийнхаа гадаад оюутанд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөөг авж үзэж байгаа. Ихэвчлэн бүх их дээд сургуулиудад байдаг бөгөөд нийт 10н 7 хоногийн турш үргэлжилдэг. Хүнд хэцүү санагдсан эсвэл зүгээр л ярилцах хүн хэрэгтэй үед хамгийн том дэм болж байгаа юм шиг санагдсан. Энэ мэтчилэн хичээлийн хоцрогдол арилгах, олон улсын оюутнуудтай танилцах нөхөрлөх, соёлын арга хэмжээ, соёлын өдөрлөгүүд зэрэг олон талын үйл ажиллагаанууд бий . Гэвч гадаад оюутнууд тэр дундаа Монгол оюутнууд оролцоо багатай байдаг. Харин миний хувьд бүх л үйл ажиллагаа боломжийг ашиглаж оролцохыг хичээдэг. Одоо 4 дэх 7 хоногийн зөвлөгөөг авч байгаа ба харьцангуй тус болж байгаа санагдаж байна. Хэрвээ олон улсын оюутнаар ирсэн л бол аль болох нийгмийн идэвхтэй байх нь олон талаар эргээд ашиг тустай байдаг учраас цаг алдалгүй бүртгүүлэх идэвхтэй байгаарай гэж зөвлөмөөр байна .😊