Gyeongsang National University in Jinju
Вэб сайт: https://gnu.ac.kr/main/main.do
『Их сургуулийн товч танилцуулга』
1910 онд үүсгэн байгуулагдсан Кёнсан Улсын Их сургууль (Gyeongsang National University) нь Бүгд Найрамдах Солонгос улсыг төлөөлөх Кёнгнам бүс нутгийн улсын их сургууль бөгөөд солонгос улс дахь их дээд сургуулиудын дундаас улсдаа 20-30р байранд жагсах хуруу дарам цөөнд тооцогдох тэргүүлэх сургуулиудын нэг юм. Ялангуяа онцгой салбар болох нисэх онгоцны систем, биологи, нано техинологи, шинжлэх ухаан ба хими гэх мэт голчлон үйлдвэрийн аж ахуйн салбарт хэрэгтэй шилдэг боловсон хүчинг ар араасаа бэлдсээр ирсэн сургууль юм.
Мөн түүнчлэн гадаад оюутан сурагчдад зориулсан үнэ төлбөргүй солонгос хэлний сургалт, солонгос улсын соёлтой танилцах сонирхолтой хөтөлбөр, Buddy програм буюу их сургуульд дасан зохицоход туслах ментор хөтөлбөр, TOPIK болон улирлын дүнгийн тэтгэлэг гэх мэт гадаад оюунтан сурагчдын амжилт бүтээмжтэй суралцахад нь туслах үүднээс нэн тохиромжтой хөтөлбөрүүд болон олон тооны тэтгэлэгт хөтөлбөрийг олгодог.
Кёнсан Улсын их сургуулийн байршилдаг Жинжү хот нь олон жилийн түүхийг хадгалсан хот бөгөөд сэтгэл татам соёлын өв болон амар амгалан амьдрах орчин зохицсон соёлын хот юм. Мөн амьжиргааны өртөг хямд бөгөөд эдийн засгийн хувьд саад төвөг бага ба гадаад оюутнууд хичээл сурлагадаа төвлөрөхөд нэн тохиромжтой боловсролын орчинг өөртөө шингээсэн хот юм
『Сургалтын төлбөр』
/1 улиралд, нэгж:вон/
Салбар сургууль |
Хүмүүнлэг, Нийгмийн шинжлэх ухаан, Бизнесийн сургууль
|
Байгалийн шинжлэх ухааны сургууль |
Инженерийн сургууль |
Мал эмнэлэг, Газар тариалан судлалын сургууль |
Анагаахын сургууль |
Ваклавр |
1,633,000 |
2,012,000 |
2,165,000 |
2,503,000 |
2,958,000 |
Магистр, Доктор |
2,151,000 |
2,663,000 |
2,866,000 |
3,649,000 |
3,649,000 |
- Улирал: Жилийн 4 семестр (хавар, зун, намар, өвөл)
- Хичээлийн цаг: Да~Ба (09:00-12:50) *10 долоо хоног 200 цаг
- Хичээлийн төлбөр: 4.800.000 вон (1.200.00вон x 4 улирал)
- Тэтгэлэг: Дүнгийн тэтгэлэг 100.000 вон
* Admission guideline 2024: doc_6b92dc21-b9b2-41d8-b325-aa8f84132eb31687919434649.pdf
* Campus vr tour: 경상국립대학교(가좌캠퍼스) (gnu.ac.kr)