Сайн байна уу?
2018 оны 6 сард ахлах сургуулиа төгсөөд, “Зорилго_хэмээх_унаанд_сууснаар_л
Амжилт_хэмээх_айлд_очдог”гэж зорилгодоо хүрч амжилт гэдэг айлд очих гээд хайртай бүхнээ орхиод хүний нутгийг зорин нүдэндээ бяцхан нулимстай нүүрэндээ улаа бутруулаад Инчоны онгоцны буудал дээр инээгээд бууж байсан нь саяхан мэт.Хэл соёл, ёс заншил уламжлал, амьдрал ахуй гээд бүх зүйлийг шинээр эхлэн суралцаж хорвоотой хоёр дахь аа танилцаж буй түүхийн ном минь 2018оны 9сарын 27-оос Өмнөд Чолла аймгийн Мукпу Улсын Их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж хуудсаа эхлүүлж байлаа.2020оны 3сарын 2нд Чоннам их сургуулийн Биотехнологийн инженерийн тэнхимд биотехнологич & биоинженер мэргэжлээр элсэн суралцаж баклаврын зэргээ хамгаалах бэлтгэлээ хийгээд 2024оны 01сарын 10нд төгсөлтийн дипломоо амжилттай бичиж хамгаалаад байж байна.